Гайти улсын Ерөнхийлөгч Жовенел Моисег эхнэрийнхээ хамт гэртээ байхад нь зэвсэглэсэн бүлэг этгээд дайрч, амь насыг нь хороосон тухай мэдээллээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клауде Жосефын мэдэгдсэнээр үл таних зэвсэглэсэн этгээдүүд шөнө 01 цагийн үед Ерөнхийлөгчийн гэрт нэвтэрсэн байна.
Улс даяар онц байдал зарлалаа. Ингэснээр олон нийтийн цугларалт, цэргийн хүчнийг ашиглах эрх мэдлийг хязгаарлаж байгаа юм.
Моисе нь 2017 оноос хойш Гайтийн Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд түүнийг огцрохыг шаардсан жагсаал, тэмцэл газар аваад байсан. Аймшигт аллагын үеэр тэргүүн хатагтай Мартине Моисе хүнд шархадсан байна. Түүнийг онгоцоор АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердэль дэх эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тодорхойгүй байгаа ажээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Гайтийн ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.
Аллага үйлдсэн этгээдүүдийг баривчлан саатуулж, нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэж мэдээлсэн байна. Зэвсэгтэй этгээдүүд АНУ-ын хар тамхитай тэмцэх газрын дүрэмт хувцастай, хүнд зэвсэглэсэн байсан бөгөөд англи, испани хэлээр ярьж байсан гадны этгээдүүд байсан гэх мэдээлэл байгаа юм.
АНУ-д сууж байгаа Гайтийн элчин сайд Бочит Эдмонд АНУ-ын хар тамхитай тэмцэх газар уг аллагыг үйлдсэн байх боломжгүй гэж мэдэгджээ. Америкийн хар тамхитай тэмцэх газар уг ажиллагааг явуулсан эсэх талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Ерөнхийлөгч Байден уг хэргийн мөрдлөгт бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
манайхан хандив цуглуулж энэ халдлага хийсэн хүмүүсийг хөлсөлмөөр юм
яг яг. Хэлээд юугхэв нэг дор 76 захиалга өгсөн нь дээр
Манай хэдэн нөхдийг газар дээр нь нам буудаж өгөхгүй юм бхадаа.
Zahialga ugii