Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр орой 18:53 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 139 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Ти Жи Эс”, “Тайж”, “Хабу” зочид буудлуудад тусгаарласан байна.
Түүнчлэн дипломат ажилтан 5 зорчигч, тусгай зөвшөөрөлтэй 3, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 32, дагаж явсан хүүхэд 3, энгийн горимоор 43 зорчигчийг хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлснийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.