Дөрөвдэх ээлжийн 30,420 тун Пфайзер вакцин Монгол Улсад буулаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая тун Comirnaty вакцины нийт 285,300 тунг манай улс хүлээн аваад байна.
Өмнө нь:
6 дугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг
6 дугаар сарын 23-нд 85,410 тун вакциныг
6 дугаар сарын 16-нд 84,240 тун вакциныг тус тус хүлээн авсныг Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.