ЭМЯ-аас долдугаар сарын 8-ны өдрөөс эхлээд 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хугацаатай зогсоож байгааг мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Пфайзер, ХБНГУ-ын БиоНТек фирмийн Комирнети вакцины татан авалттай холбоотой хэмээн тайлбарлажээ.
12-17 насны хүүхдийн вакцины нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хойшлуулсан ч хоёрдугаар тунгийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар 12-15 насны нийт 36314 хүүхэд вакцины I тундаа хамрагдаад байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4522, II тунд 2658, нийт 7180 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан мэдээллийг өглөө. Долдугаар сарын 7-ны өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2975, 16-17 насны 797 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.045.567 иргэн I тунд, 902.405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2895 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36314 (35.8 хувь), 16-17 насны 19295 (56.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
60 мянга хүрэхгүй хүүхэд, жирэмсэн эх вакцинд хамрагдсан байна. 100 мянга гаруй хүнд хийх файзер вакцин ирсэн. 40 мянга нь вакцин хийлгэлгүй хүлээж байсан бэртэгчингүүдэд зориулагджээ. Хүүхэд, жирэмсэн хүнтэй вакцин булаалдсан арчаагүй бэртэгчингүүд үхэж далд ороосой.
140 мянган хүн тун ирсэн юм байна. Хүүхэд, жирэмснээсээ ч олон бэртэгчин байжээ.