АНУ-ын Монтана мужийн Овандо тосгонд дугуйчин эмэгтэй саарал баавгайд бариулж, амиа алджээ. Ой хамгаалагчид болон хууль хүчний байгууллагын алба хаагчид эмэгтэйг барьсан саарал баавгайг хайж, дахин аюул учруулахаас өмнө устгахаар болсон байна.
Уг халдлага үүр цайхын өмнө дугуйчин эмэгтэйг амарч байхад болсон гэж холбогдох эх сурвалж мэдээлэв. Баавгайг хайх ажилд нисдэг тэрэг оролцуулсан ба хүн барьсныхаа дараа Овандогаас явсан байж магадгүй гэж үзжээ.
Баавгай хүн рүү дайрахаас гадна тахианы байрыг сүйдэлсэн байна. Байршлыг нь тогтоох хүртэл амралтын газруудыг хаажээ. Саарал баавгайг АНУ-ын 48 мужид ховордсон амьтны тоонд багтааж, хамгаалалтад авсан байдаг ажээ.
Эх сурвалж: Yahoo News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
саарал баавгай бас байнаа??хүрэн баавгай бишүү