СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-07

🔴 LIVE: НИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл хувийн зардлаараа цэр соруулагч, амьсгалын аппарат хандивлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

НИТХ дахь найман гишүүнтэй эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд коронавирусийн үед шаардлагатай амьсгалын болон цэр соруулах аппаратыг хүлээлгэн өглөө. НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл нь гуравдугаар сард байгуулагдсанаасаа хойш эмэгтэйчүүдийн өмнө тулгарсан хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, коронавирусийн асуудлаар тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Уг зөвлөлийн дарга Б.Мягмар: Коронавирусийн үед ард иргэд нас харгалзахгүй хүнд нөхцөлд байгаа бөгөөд нэн ялангуяа тоног төхөөрөмжийн хомсдол их байна. Тиймээс судалсны үндсэн дээр нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийн амьсгалын замыг нээх нэн шаардлагатай цэр соруулах аппаратыг хувийн зардлаараа авч, хандивлаж байна. Тиймээс бусад аж ахуй нэгж байгууллагууд, хувь хүмүүс эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлээсэй гэж уриалж байгаа юм. Цаашид шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бидний уриалгаар эрүүл мэндийн салбарынхандаа туслаасай гэж хүсч байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Коронавирусийн хүнд нөхцөл байдал цаашид үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс нэг санаа нэг сэтгэлтэйгээр энэ үеийг давж гарахыг уриалж байна. Цар тахал аюулын харанга дэлдэж байгаа тул энэ хүнд цаг үед бүгд нэгдэхийг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.