Австрийн Граз хотын 65 настай иргэн даваа гарагийн өглөөг хар дарсан зүүд мэт угтжээ. Тэрээр өглөө эрт 06 цагийн орчимд ариун цэврийн өрөө орж хүндрэхээр суултуур дээрээ суусан боловч бэлэг эрхтэнийх нь орчимд ямар нэг зүйл хүчтэй хазсан байна.
Эрэгтэйн гэрийн суултуурт 1,6 метр урт аварга могой орсон байжээ. Түүний хөрш залуу 10 гаруй могой гэртээ тэжээдэг бөгөөд уг альбинос торлог аварга могой усны хоолойгоор дамжин хөршийнхөө суултуураар гарч ирсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Онцгой байдлын мэргэжилтнүүд могойг гаргаж, цэвэрлэн эзэнд буцааж өгсөн байна. Цагдаа нар могой тэжээдэг хөрш залууг санамсаргүйгээр бусдын биед халдсан гэж буруутгахаар хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Харин 65 настай эрэгтэй хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Уг төрлийн могой нь Азиас гаралтай бөгөөд есөн метр хүртэл өсч томордог байна.
Эх сурвалж: CNN, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.