ОХУ-ын Риа Новости агентлагийн мэдээлснээр алс дорнодод Камчаткын хойгийн орчмын тэнгисийн усанд зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ. ОХУ-д үйлдвэрлэсэн Антонов Ан-24 хос сэнсэн хөдөлгүүртэй онгоцонд 28 хүн байгааг мэдээлжээ. Тэдний 22 нь зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн багтсан байна. Мөн 12-оос доош насны хоёр хүүхэд байгаа аж.
Онгоц Петропавловск-Камчатск хотоос Палана тосгоны чиглэлд нислэг үйлдэж байжээ. Холбоо харилцаа тасарч, радараас гэнэт алга болсон гэж онцгой байдлын албанаас мэдээлэв.
Эрэл хайгуул, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд усан онгоцуудыг хайгуулд илгээсэн байна. Онгоц радараас алга болох үед цаг агаар үүлэрхэг, өтгөн манантай байсан гэж мэдээлжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас нислэгийн үеэр алдаа гарсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.