СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Инфлүэнсерүүд зургандаа оруулсан засвараа зарладаг болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Гуалиг бэлхүүс, бомбогор уруул, цэвэрхэн арьс...

Энэ бол цахим сүлжээнд нийтлэгддэг ихэнх зургууд дээр байдаг танил дүр төрх. Зарим зурганд апп, филтер ашигласныг ялгаж чаддаг ч заримыг нь ялгахад хэтэрхий эргэлзээтэй байдаг. Нэн ялангуяа инфлүэнсер, олны танил хүмүүсийн зураг залуу охид, хөвгүүдэд тэдэнтэй ижил болох сэтгэгдлийг төрүүлдэг.

Харин . Шинэ хуулийн дагуу цахим сүлжээн дэх инфлүэнсерүүд зургандаа ямар засвар, өөрчлөлт хийснээ заавал мэдэгдэж байх үүрэгтэй болсон байна. Уг хууль тус улсад ашиглаж болох бүх цахим сүлжээний платформуудын төлбөртэй постуудад хэрэгжинэ. Олны танил, олон дагагчтай эрхмүүд зургандаа оруулсан засвар өөрчлөлтөө олон нийтэд дэлгэснээр залуучуудын дунд өөрийн царай төрх, биендээ хэт санаа зовж голох, ичиж эмээх дарамтыг багасгахад чухал нөлөөтэй гэж эрх баригчид үзжээ.

Инстаграмын инфлүэнсер 26 настай Мэдлин Педерсен уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь залуу охид хөвгүүд хуурамч зурагтай өөрийгөө харьцуулах явдлыг зогсооно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр өөрийн цахим сүлжээнд нийтэлсэн зургуудыг засварлахгүй байхыг эрмэлздэг хүмүүсийн нэг юм.

Норвегийн маркетинг борлуулалтын хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд дээрх заалтыг тусгасан ба хаан гарын үсэг зурснаар хэзээ хэрэгжиж эхлэхийг олон нийтэд мэдээлэх ажээ.

Их Британид хийсэн судалгаагаар 18-аас доош насны ихэнх охид хөвгүүд цахим сүлжээн дэх олны танил хүмүүсийн зураг өөрсдийнх нь гадаад дүр төрхөнд маш их нөлөөлдөг гэж хариулжээ. 18-аас доош насны хүүхдүүдийн ердөө 5 хувь нь бараг нөлөөлдөггүй гэж хариулсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.