СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-оор нас барсан иргэдийн 99 хувь нь вакцин хийлгээгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи ард иргэд амь насаа алдахаас сэргийлэх боломжтой байсан гэдгийг уриаллаа.

Түүний хэлснээр зургадугаар сард Ковид-ын улмаас нас барсан иргэдийн 99 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байжээ. Тодруулбал 99,2 хувь нь вакцин хийлгээгүй байсан бол өнгөрсөн сард нийт барсан иргэдийн 0,8 хувь нь л коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна.

.

АНУ-ын нутаг дэвсгэрт өнгөрсөн сард 10,000 хүн Ковид-19-ийн улмаас нас барсан байна. Вакцинжуулалтыг эрчимжүүлэх нь Ерөнхийлөгч Жо Байдены зорилго байсан боловч тусгаар тогтнолын баярын өдөр Ерөнхийлөгчийн амлалт биелэхэд дутсан.

Долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баярын өдөр АНУ-ын нийт насанд хүрэгчдийн 67,1 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тундаа хамрагдсан, хүн амын 47,4 хувь нь бүрэн тундаа хамрагдсан тоон мэдээллийг тус улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс өгчээ.

Эх сурвалж: The Hill

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.77.237

Хаа газрын малнууд, хохь нь.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.