СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-06

Энэ долоо хоногоос 20-ныг хүртэл Эрдэнэт хотод ковидын халдвар нэмэгдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Эрдэнэт ТӨҮГ ажлын байрны нягтралыг бууруулах зорилготой ээлжийн горимоор ажиллах, түргэвчилсэн тестээр ажилтан бүр өөрийгөө шалгаж, ажлын байранд нэвтрэхээр болжээ. Учир нь энэ сарын 4-нөөс 20-ныг хүртэл Эрдэнэт хотод ковид цар тахлын дэгдэлт эрчимжих тухай судлаачдын дүгнэлт гарсныг үндэслэн, үүний эсрэг хариу арга хэмжээг яаралтай авах талаар Төв штаб төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. 

Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрт өнөөдрийн байдлаар 4187 ажилтан буюу нийт ажилтны 62,4 хувь нь хэвийн горимоор ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 0,8 хувиар буурсан байна. Вакцинд хамрагдаагүй болон нийгмийн цехийн ажилтнуудад цалинтай чөлөө олгох, ээлжийн бусаар ээлжийн амралт олгох зэрэг хөдөлмөр зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн үйлдвэрийн нийт ажилтны системийг Хур системд бүрэн шилжүүллээ” гэв. 

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Бүтээн байгуулалтын  ажилд шаардлагатай хил гааль дээр саатсан бараа материалыг татан авах,  их зогсолттын бэлтгэл ажил, нөөц бүрдүүлэлтийг  хангах, ковидын түргэвчилсэн оношлуур, ПСР-ийн шинжилгээний бодисын нөөц бүрдүүлэхийг үүрэг болгожээ. 

Я.Энхтуяа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.