Эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжээ өсгөхийг шаардан Сүхбаатарын талбайд жагсаж байна. Онцгой үеийн дэглэмээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг гурав дахин нэмэхээс гадна салбарын нийт ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна.
УИХ-ын гишүүд болох Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар эмч нарыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн, төв талбай дээр жагсаж байгаа эмнэлгийн ажилчидтай уулзаж, салбарын өмнө тулгарсан асуудлыг үргэлжлүүлэн шийдэх ажлын тусгай хэсэг гарган ажиллахыг хэллээ.
Эмнэлгийн салбарын ажилчид үндсэн цалинг хоёр дахин нэмэх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах, салбарын ажилчдыг улаан ногоон бүсээр ялгахгүй байх гэсэн гурван үндсэн шаардлагыг хүргүүлж байна.
Улсын гурван сая гаруй иргэний амь нас эрүүл мэндийг хамгаалахаар тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын 56,000 ажилчны амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг шаардаж байна.
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийг үнэлэх явдал 30 жилийн турш алдагдсан. Засгийн газрын төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах 730 тэрбум төгрөгийг зарцуулах тухай тусгасан. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтын тогтолцоог өөрчилснөөр цалингийн дээд хязгаарыг хассан бөгөөд 3-5 дахин нэмэх боломжтой болсон. Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хөтөлбөр гарсан бөгөөд үүний хэрэгжилтийг шаардаж байна. Би халаадаа тайлаад энд ирэхдээ хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоож, үнэн шударга болгохын тулд хамтарч ажиллаж байгаа.
С.Ганбаатар: Бид эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа тэмцэнэ. Энэ бол зөвхөн салбарын ажилчдын биш нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар дарга нарт дараалалгүй нэн тэргүүнд энэ асуудлыг шийдэх шаардлагыг хүргүүлж байна.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг хоёр, хоёр хөлөө өргөн дэмжих ба УИХ-ын чуулган дээр уг асуудлыг хөндөж тавихаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд эмнэлгүүдэд боломжоороо цалин нэмэх зааварчилгааг өгсөн бөгөөд сайд сүлжээгээр дамжуулан цалин нэмэх боломж байхгүй гэдгийг жагсагчдын төлөөлөл хэллээ. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал учраас гал унтраах арга ашиглах хэрэггүй гэдгийг жагсаалд оролцож буй ажилчид сануулж байна. Эмнэлгийн ажилчдын төлөөлөл найм дахь хоногтоо жагсаалаа үргэлжлүүлж байна. Жагсаалд оролцож буй эмнэлгийн ажилчдын төлөөлөл ажил хаялт зарлахаар бэлдэж байгаа гэдгээ анхаарууллаа.
Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх 21 гишүүнтэй түр хороо ажиллаж байна. Түр хорооны дарга Анхболд шаардлагаа хүргүүлсэн боловч өдий хүртэл хэн ч анхаарал хандуулаагүй гэдгийг хэллээ.
Анхболд: Улсын дундаж цалин сая 300 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн ч 3-5 дахин их ачаалалтай байгаа эмнэлгийн ажилчид дунджаар 650 мянган төгрөг авч байна. Цалинг хоёр дахин нэмсэн ч улсын дундаж цалин хөлсний хэмжээнд хүрэхгүй байна. Бид жил хагас ажиллахдаа цар тахлын өмнө сөхөрч, 3000 ажилчин халдвар авсан ч бид хичээн ажилласаар байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 -т тусгасан онцгой байдалд ажиллаж байгаа ажилчдын цалинг гурав дахин нэмэх заалт огт хэрэгжихгүй байна. Мөн цар тахлын үеийн хуулинд заасан нэмэлт цалин олгох заалт ч хэрэгжихгүй хэвээр байна. Хүн биш хууль засагладаг байдлыг шаардаж байна. Бид өдөр болгон 15 хүнийг алдаж байна. Дайны үед ч ийм байгаагүй.
МЭМАҮЭХ-ны дарга Х.Ариунаа: Өнөөдөр бид цар тахлын үед талбай дээр ингээд сууж байгаа нь үнэхээр гашуудалтай байна. Бид 30 жил ярилаа. Энэ бол Монголын ард түмний эрүүл мэндийн асуудал. Төр засгийн бодлого зөв байсан бол гуравхан сая хүн амыг аврах боломж байсан. Төр засаг худал шийдвэр гаргаж, өөрсдийгөө болон биднийг хуурахаа болих хэрэгтэй. Өнөөдөр найм хоног суухад хэн ч гарч ирээгүй. Үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломж байгаа. Өнөөдөр улаан бүсгүй, Ковид-гүй эмнэлэг байхгүй. Нэг хүн 3-4 хүний ажил хийж байгаад алдаа дутагдал гаргавал хэн хариуцлага хүлээх вэ. Бид өөрсдөө л хариуцлагаа хүлээнэ.
Эмч нарын жагсаалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа ирж, өнөөдрөөс суултад нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Засгийн газар хариу өгөх хүртэл хамтдаа тэмцэнэ гэлээ. Тэрээр урлаг соёл, музейн байгууламжийн ажлыг нэг хэсэгтээ царцаахыг АН-ын бүлэг уриалсан боловч шаардлагыг нь хүлээж аваагүй гэдгийг хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цар тахлын менежементээ нийтэд нь сайжруулаачээ. Ямар дорой удирдлага вэ!! Нийтэд нь сайжруулбал энэ муухай ааштай, хүнийг гэх сэтгэл багатай цагаан нөмрөгтөнгүүдийн ч байдал, ер нь бүхэлдээ дээртэнэ биз дээ!
Hun emchleheesee iluu mungu nehsen shidliin shaarnuud ve. Haldvaraar dalimduulj 2 jil barag ajil hiigeegui irgediig gereesee bitgii gar gej horichihood. Tsalingiinhaa tsesiig il bariad notloh barimtaa uzuuleech. Hudlaa umhii amaaraa hutsaad baih ym. Heden jiliin umnu bas ingej shantaajilj baigaad tsaling ni hangalttai nemuullee gej UE iin darga asan Mygmar chini helj baisan . Urhiin emnelgiin darga gehed 2 say 500 000 avdag bolson geed baisan. Tsalin hasagdana gej baihgui.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)