СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-06

LIVE: Өнгөрсөн хоногт коронавирусийн 1643 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт 9000 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 1643 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс зөөвөрлөгдөн орж ирсэн 5, Улаанбаатар хотод 910, хөдөө орон нутагт 723 тохиолдол илэрчээ.

Түүнчлэн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14,000 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөнүүдийн 76 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Мөн 2455 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цаашид халдвар авсан хүмүүсийг хүлээн авлах эмнэлгийн ор хүрэлцээгүй байгаа тул ард иргэдийг халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-аас уриаллаа. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд халдвар авах, өвчин хүндрэх өндөр эрсдэлтэй байгаа тул ард иргэд дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах шаардлагатай байна.

65-аас дээш насны иргэдэд зориулсан Спутник В вакцины 10,000 тун ирсэн. Үлдсэн 10,000 тун удахгүй ирэх тул үлдсэн насны хүмүүсийг хамруулна.

Улаанбаатар хотын хэмжээнд 879,524 хүн, хөдөө орон нутагт 863,236 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар улсын хэмжээнд 1,742,460 иргэн буюу нийт ард иргэдийн 54 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.