СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-06

LIVE: Стратеги академийн дэргэдэх номын сан нээлтээ хийлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Стратеги Академийн 65 жилийн ой, Монгол Ардын Намын 100 жилийн ойг тохиолдуулан Стратеги Академи нь дэргэдэх номын сангийн нээлтээ өнөөдөр албан ёсоор хийж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Стратеги Академийн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн судлаач нар, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш, зарим улс орнуудын Монгол улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч нар болон МАН-ын удирдлагууд оролцоно.

Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Стратеги академийн захирал, доктор (PhD) Х.Сайхансанаа, МАН-ын ЕНБД, Стратеги академийн УЗ-ын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор (PhD) Нийлс Хегевиш, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАН-ын дарга асан Н.Энхбаяр нар үг хэлэх бөгөөд .

“2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаа”-ны тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуультай холбоотой улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн санаа бодол хэрхэн өөрчлөгдөж буйг тандаж, сонгуулийн дүнд шинжилгээ хийн, сонгогчдын сонгуулийн үр дүн дэх сэтгэл ханамж, хүлээлтийг тодорхойлох судалгаа хийсэн бөгөөд “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 6 дахь дугаар болгон хэвлэж, олон нийтэд хүргэж байна.

Стратеги Академийн дэргэдэх номын сан нь 1956 онд Намын түүхийн институтийн дэргэд байгуулагдсан. 1961 онд МАХН (одоогийн МАН)-ын Төв Хорооны шийдвэрээр цаашид нийгмийн ухааны эрдэм шинжилгээний номын сан болгох  чиглэлээр зохион байгуулж ажиллуулахыг заажээ.

Үүний үр дүнд нам, Монголын түүхийн холбогдолтой ховордсон ном хэвлэлүүдийг цуглуулж бүрдүүлснээр фондоо ховор, түүхэн чухал ном, хэвлэл материал зэргээр хангалттай баяжуулж, баялаг материалтай номын сангийн тоонд зүй ёсоор орох болсон. 

. Иймд эрдэм шинжилгээний номын сангийн хувьд МАН-ын түүхийн холбогдолтой олон тооны ном зүйн бүртгэлүүдийг хэвлэн гаргасан.

Үүнд:

  • Д.Сүхбаатарын амьдрал, үйл ажиллагааны ном зүйн бүртгэл,
  • “БНМАУ-ын капиталист бус хөгжлийн зам” – ном зүйн бүртгэл,
  • Улсын төв номын сантай хамтран 1920-1940,
  • 1941-1961 онд хэвлэгдсэн Монголын тогтмол хэвлэлийн өгүүллийн он дараалсан лавлахыг хоёр ботиор гаргаж,
  • 1970 оноос эхлэн 1987 он хүртэл “БНМАУ-ын сонин сэтгүүлийн өгүүллийн он дараалсан бичиг”-ийг дангаараа жил бүр хэвлэн гаргадаг болсон нь судлаачид, сонирхогчид, уншигчдын цагийг хэмнэж, хөдөлмөрийг хөнгөвчилсөн лавлагааны чухал хэрэглэгдэхүүн болоод зогсоогүй, Монголын ном зүйн хөгжилд гарсан томоохон ололтын нэг байсан юм.

Стратеги академийн номын сан нь 21000 гаруй ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. Цаашид номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулахын тулд  технологийн шинэчлэл хийж, бүрэн автоматжуулалтын RFID технологийг нэвтрүүлж, үйлчилгээгээ улам боловсронгуй болгон шинэчилсэн. Тус технологи нь.

Мөн олон улсын стандартад нийцсэн Koha программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, уншигчид номын сангийн баримт материалын мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернетээр хайх боломжтой. Уг программыг Монголын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, Монгол Улсын Их Сургуулийн номын сан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан гэх мэт томоохон номын сангууд ашигладаг ба дэлхийн 30 гаруй улсад тус программыг хэрэглэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.