СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-05

Улаанбаатараас ирсэн иргэдийг дараах 11 аймаг нэвтрүүлэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зарим аймгууд баяр наадмын өдрүүдээр
Улаанбаатар болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тодруулбал

  • Сүхбаатар аймгийн хувьд баяр амралтын өдрүүдээр Улаанбаатар хотоос зайлшгүй шаардлагатай хүнс тээвэр, шатахуун тээвэр, зам
    барилга, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдийг АОК-ийн зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ.
  • Архангай аймгийн хувьд зургадугаар сарын 28-ны өдрөөс улаан түвшинд шилжиж, хот болон сум хоорондын хөдөлгөөнөө бүрэн зогсоогоод байна.
  • Хэнтий аймгийн хувьд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа ч Улаанбаатар болон бусад аймгаас орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан зохицуулалтыг баяр, наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 31-ныг хүртэл сунгахаар өчигдрийн/2021.07.4/ АОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ.
  • бөгөөд судалж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.
  • Баянхонгор аймаг Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдийн хөдөлгөөнд аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгох бөгөөд ирсэн иргэдээс Өлзийтийн пост дээр 25,000 төгрөгөөр шинжилгээг /түргэвчилсэн сорил/ авна.
  • Дорнод аймгийн хувьд долдугаар сарын 10-ныг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан ч цаашид сунгах төлөвтэй байна.
  • Дорноговь аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг АОКын зөвшөөрлөөр нэвтрүүлэх зохицуулалтыг баяр наадмын өдрүүдээр сунгахаар зургадугаар сарын 30-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.
  • Өмнөговь аймаг Улаанбаатар хот болон халдварын тархалт бүхий орон нутгаас албан томилолтоор ирэх иргэдийн нэвтрэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлж байна.
  • Говьсүмбэр аймгийн хувьд долдугаар сарын 20-ныг хүртэл иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.
  • Өвөрхангай аймгийн хувьд Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хүлээж авахгүй байхаа мэдэгдээд байна.
  • Мөн .
Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.57

УОК нь нар салхинд гарч болно гэх аймаг сумд нь хаалттай гэх учирыг нь олохоо болилоо бүгд л зөрүүтэй уялдаагүй шийдвэр гаргана бусад улс орныг хар даа энэ удирдлага нэртэй ургашгүй албатууд аа

Mongonchimeg
2 жилийн өмнө
66.181.161.31

gerlvvgee ywj bgaa hvmvvsiig oruulah ym bolowuu

Батжаргал
2 жилийн өмнө
64.119.19.20

Баруун аймаг явмаар шууд яваж болно биздээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.146

Дарханы засаг амаараа оруулнаа гэсэн байхад худал мэдээлэл энэ тэндээс түүж бичлэгээ болимоор байна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.53

Gol gol gazruud yum bizdee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.