СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорионд туйлдсан иргэд цагаан туг барьж, тусламж хүсч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Малайз улсад коронавирусээс урьдчилан сэргийлэн хатуу чанга хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Хатуу хөл хорионд туйлдаж ядарсан иргэд гэрийнхээ гадна цагаан өнгийн туг далбаа барьж тусламж хүсэх болжээ.

Тус улсад бага орлоготой гэр бүлүүдэд туслах #benderaputih буюу цагаан туг гэсэн хаштаг хөдөлгөөн цахим сүлжээнд өнгөрсөн долоо хоногоос эхлэн өрнөсөн байна. Энэ нь хөрш болон чинээлэг, олны танил эрхмүүд, бизнес эрхлэгчид ядарч туйлдсан бусдадаа хоол хүнс болон бусад зүйлээр тусалж дэмжихийг уриалж байгаа явдал юм.

. Хоногт ганц удаа хоол идэж амьд үлдэхийг хичээж байгаа айл өрхүүдийн сэтгэл эмзэглүүлсэн түүхүүд тус улсын мэдээний гол сэдэв болжээ.

Хүнд цаг үеийг давж чадалгүй амиа егүүтгэх үзэгдэл нэмэгдсэн байна. Жилд 600 орчим амиа егүүтгэх явдал бүртгэгддэг байсан бол энэ жилийн эхний таван сарын хугацаанд хэдийнээ 500 орчим иргэн амиа егүүтгэснийг цагдаагийн мэдээлэлд дурджээ.

Цагаан туг хөдөлгөөнтэй зэрэгцэн хар туг кампанит ажил өрнөж байна. Энэ нь Ерөнхий сайд Мухиддин Яссиныг огцрохыг шаардсан хөдөлгөөн ажээ.

Малайз улсад хоёр сарын дотор 5,400 орчим хүн Ковид-ын улмаас амиа алдаж, хоногт 7,000 орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэх болсон байна. Цөөн хэдэн мужид хөл хориог сулруулсан боловч нийслэл Куала Лумпурт 20 цагаас хойш хөл хорьсон хэвээр байгаа юм. Тус улсын .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.