УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн ээлжит бүлгийн хуралдаанаар:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар харьяа байгууллагын албан тушаалтнуудын хамт ирж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Ганбат, хууль батлагдсанаар эхний жилүүдэд аль асуудал нь цэгцрэх вэ. Асуудлаа эрэмбэлсэн үү гэдгийг асуув. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Азийн хөгжсөн орнуудын туршлагаас харахад, тэд эхлээд нийслэлээ хөгжүүлээд задарч бусад дагуул хот, суурин газраа хөгжүүлсэн. Хот татварын зохицуулалтаа өөртөө аваад татвараар зохицуулж болно. Жишээ нь, зарим салбарыг хотдоо татъя гэвэл татварын хөнгөлөлт, давуу байдлыг олгох ёстой” гэв.
С.Одонтуяа, “Хотын үндсэн ажил бол иргэдийн амьдрах орчныг зөв бүрдүүлэх. Иргэд юу хүсч байна гэвэл ажлаа тараад түгжрэлгүй харьдаг. Алхах газартай, эрүүл аюулгүй амьдрах орчинг л хүсч байна. Улаанбаатарт амьдрахад галзуурахад ганц хуруу дутуу гэдэг шиг нөхцөл байдалтай байна. Хот, хогийн сав боллоо. Хогийн асуудлаа цэгцлэх, газар олголт, гэр хорооллын иргэдээ усанд оруулах, цэцэрлэгийн асуудлыг шийдэх зэрэг тулгамдсан асуудлаа энэ хуулийн төсөлдөө яаж тусгасан юм бэ. Түүнчлэн ТҮЦ, хотын төвд задгай тагттай орон сууц барихгүй байх зэрэг жижиг юм шиг хэрнээ хотын үзэмжид нөлөөлдөг том асуудлаа ч тусгамаар байна.
Хотын дарга намчирхдаг, Засгийн газар, дарга нарынхаа буруу шийдвэрийг чимээгүй хараад суудаг л байдлаа өөрчлөх шаардлагатай. Б.Пүрэвдорж, яг юун дээр ажил гацаад байгаагаа нэг мөр шийдэх хэрэгтэй. Ажил гацаахад саад жижигдэдэггүйг сануулсан бол О.Цогтгэрэл цаашид нийслэлийг хэдэн хүн амтай байхаар тооцож байгаа, хүндээ ээлтэй төлөвлөлтөө яаж залруулахыг тодруулж асуув. Хотын А бүст зургаан давхраас дээш барилга барихгүй гэж хуулийн төсөлд тусгажээ. Өмнө нь зөвшөөрөл авчихсан аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хэрхэхийг Ш.Адьшаа тодруулж, хот нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг сануулав. Нийслэл дагасан эрчимжсэн аж ахуйг дэмжиж нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангах асуудлыг Н.Ганибал хөндлөө.
Хоёрдахь асуудлын тухайд, коронавирусээр 500 гаруй хүн амь насаа алдсанд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Бүлгийн 13 гишүүд бүгд Засгийн газрыг огцруулах шаардлага гаргаж гарын үсгээ зурж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюун-Эрдэнэ тэргүүтэй шударга тав гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхөд 600 хүн үхээд эмнэлгийн гадаа төв талбай дээр ковидоор болон өөрийгөө шатааж үхээд байхад яагаад таг үхсэн мэт байнаа? Өндөр албан тушаалд оччихсон болоо юм уу? Огцор та нар ичдэггүй хар хулгайчуудаа!!
Тийн шүү! Энэ албанд очихоосоо өмнө Оюун-Эрдэнэ тэргүүтэй 5-н нөхөд ард иргэдэд өдөр бүр улсаа сайхан болгоноо, хулгайч нарын хөрөнгө, албыг нь хураанаа... гээл мэдээлэл хийгээд байсан. Одоо хаана байна??? Шоудаж байгаад очих тушаал дээрээ очсон болохоор одоо шоу дуусаа юү?! Та нөхдийг ард иргэд сонгож наад суудалд суулгасан бол одоо буцаагаад буулгаж чадна гэдэг итгэл байна!!! УИХ-д баймгүй хэдэн ёс зүйгүй эм ( Гэр бүл үймүүлэгч), эр( өөрийгөө удирдаж чададгүй...) гишүүдээ аваад буух болж дээ!!!