СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд хөрс гулсаж, сураггүй алга болсон хүний тоо 100 давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Японы далайн эргийн Атами халуун рашаан, амралтын хотод бороо орж хөрс гулссан. Хотын иргэний бүртгэл мэдээллийг нягталсны дараа сураггүй алга болсон хүний тоо таамаглаж байснаас хэд дахин илүү буюу зуу гаруй хүн сураггүй болсон гэдгийг мэдээлжээ.

Нийслэл Токио хотоос баруун урагшаа 90 км-т байдаг Атами хотод олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас гурван хүн нас барсан гэж мэдээлжээ..

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр 23 хүнийг эсэн мэнд аварчээ. Хөрс гулссаны улмаас 130 орчим байшин барилга шороонд булагдсан байна. Одоогоор бороо зогссон байгаа ч цаг уур судлаачид ирэх өдрүүдэд бороо үргэлжилнэ гэдгийг анхааруулжээ.

Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн хэлснээр цагдаа, гал сөнөөгчид, цэргүүд болон өөрийгөө хамгаалах хүчнийхэн амьд үлдэгсдийг аврах ажилд тусалж байна.  

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.