Украйн улс ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарласны 30 жилийн ойгоо энэ жил тэмдэглэнэ. Тусгаар тогтнолын баярыг угтаж наймдугаар сарын 24-ны өдөр цэргийн жагсаал хийх гэж байна.
Гэвч баярын жагсаалд оролцох эмэгтэй цэргүүд өсгийтэй гутал өмсөн, бэлтгэл хийж байгаа зураг олон нийтэд хүрсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Улмаар тус улсын Батлан хамгаалахын сайдад эмэгтэй цэргүүдийг өсгийтэй гуталтай жагсаалд оролцуулахгүй байх хүсэлтийг Засгийн газрын гишүүд төдийгүй олон нийт хүргүүлсэн байна.
Украйны армид эмэгтэй алба хаагчдын дүрэмт хувцсанд өсгийтэй гутал багтсан байдаг албан ёсны цэргийн жагсаал, арга хэмжээнд өсгийтэй гутал өмсөх нь тохиромжгүй гэж үздэг ажээ. Жагсаалд оролцож байгаа эмэгтэй цэргүүд стантардын дагуу эрэгтэй цэргүүдтэй адил гутал өмсөх ёстой гэж үзсэн байна.
Түүхт ойг угтсан баярын жагсаал нь цэрэг армийн хүчин чадал, сүр жавхааг харуулах ёстой болохоос биш хүйсийн ялгааг ил тод харуулсан шинжтэй байж болохгүй гэж Засгийн газрын гишүүд хүсэлтдээ дурджээ. Украйн улсад 57,000 эмэгтэй армид алба хаадаг байна.
Эх сурвалж: АР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.