СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-05

Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан.

Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм. Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байгаа бизнес эрхлэгчдийг Хотын дарга дэмжиж, иргэдийн эрэлт, хэрэгцээг харгалзан үзэж сүүдрэвч (гарден)-тэй улирлын түр үйлчилгээг нээхээр боллоо.

Энэ нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм. Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304 мянган төгрөг гэдэг бөгөөд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.