СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-05

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 20 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 07 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд нийт 867 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 560 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн. Тухайлбал:

Нийслэлд

2021.07.02-ны өдрийн 14:00 цагийн орчим Баянгол дүүргийн Өргөөгийн гудамжны замд  бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 16 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.07.04-ний өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Баруун салааны замд суудлын 3 автомашин мөргөлдөж зорчигч 1 хүн гэмтсэн.

2021.07.04-ний өдрийн 16:00 цагийн орчим Сонгинохайрхан Баруун баян уулын гудамжны замд  суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 12 болон 21 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

 

Орон нутагт

2021.07.02-ны өдрийн 11:00 цагийн орчим Сэлэнгэ аймаг Орхон сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.07.03-ны өдрийн 10:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт суудлын автомашины жолооч мотоцикл мөргөж жолооч гэмтсэн.

2021.07.04-ний өдрийн 07:00 цагийн орчим Дорноговь аймаг Сайншанд сумын нутагт суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн.

2021.07.04-ний өдрийн 22:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч гэмтсэн.

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Төв аймаг Баянцагаан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 13 настай эрэгтэй нас амь хохирсон.  

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Ховд аймаг Дарви сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч гэмтэн, зорчигч амь хохирсон.

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Ховд аймаг Цэцэг сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.  

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 258 зөрчил илрүүлсний нийслэлд 129, орон нутагт 129 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.