Хот дог идэх олон улсын тэмцээний арав гаруй удаагийн аварга Жое Честнат өчигдөр болсон тэмцээн дээр хувийн дээд амжилтаа эвджээ. Тэрээр Натаны алдарт олон улсын хот дог идэх тэмцээн дээр 10 минутын дотор 76 ширхэг хот дог идсэн байна.
Тэрээр сүүлийн 15 жилийн турш 14 дэх удаагаа дээд амжилт тогтоож, ялалт байгуулжээ. Харин хоёрдугаар байранд орсон Жеофрей Эспер түүнээс ердөө 26 секундээр хоцорсон байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд Мишель Лесо 30 ширхэг хот дог идэж, анх удаа аварга болжээ. Дэлхийн долоон удаагийн аварга Мико Судо удахгүй амаржих тул энэ жилийн тэмцээнийг алхассан байна. Тэрээр 2020 онд 48,5 хот дог идсэнээр хот дог идэгч эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоосон юм.
Энэ төрлийн тэмцээн 1916 онд үүссэн боловч 1972 онд албан ёсоор бүртгэж авчээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.