Эрдэнэт ТӨҮГ Уурхайчин-1, Уурхайчин-2, Уурхайчин-3 хорооллоос байр авсан ажилчдад 12 сая төгрөгийн дэмжлэгийг дугаар харгалзахгүй олгож эхэлсэн.
Эхний улиралд 108 ажилчинд энэхүү хөнгөлөлтийг олгосон бол 2-р улиралд 129 хүнд олгоно. Өнгөрсөн долоо хоногт Уурхайчин-3 хороололд орох хүсэлтэй 255 хүний өргөдлийг авч бүртгэлд хамруулжээ.
Орон сууцжуулах нийгмийн төслүүдэд хамтарч ажиллахаар банкууд нэгдэж байгаа. Уурхайчин-3 буюу амины орон сууцны хорооллын байрыг ипотекийн зээлд хамруулах хүсэлтийг банкуудад гаргасан гэж тус үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн дарга онцлов.
Я.Энхтуяа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.