Дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап Францис бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд Ромын эмнэлэгт хагалгаа амжилттай болсон талаар Ватиканы эх сурвалж мэдээлжээ.
Энэ жил 84 настай пап мэдээ бүрэн алдуулалттайгаар хагалгаанд орсон байна. Тэрээр 2013 онд дэлхийн католик сүм хийдийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа эмнэлэгт хэвтэн, томоохон хэмжээний эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Ромын папад бүдүүн шулуун гэдэс нарийсах эмгэг тохиосон гэж зарим хэвлэлүүд бичиж байна. Тэрээр хагалгаанд орохынхоо өмнө Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олны өмнө залбирал үйлджээ.
Францис пап ирэх есдүгээр сард Унгарын нийслэл Будапешт хотод айлчилсныхаа дараа Словак улсад айлчлахаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.