Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ 07.04-ний өдрийн ням гарагт 17:30 цагийн орчим долоон хүн, дөрвөн мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад буцжээ.
Тэд Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж явах замд хоёр хүн нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин Г /21 настай, эрэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байжээ.
Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюун-Эрдэнэ огцор.ЗГ огцор.тэр талбай дээр байгаа нөхдүүд нэг зул нэмээд барьчихаарай
ayangand zohiulahaf bas henig buruutgah vr.burhan bagsh uu
haramsaltai zuil boljee.yum maani badmi hum.
Um mani badmu hum