УИХ-ын өчигдрийн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталлаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Засгийн газар Өршөөл үзүүлэх хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан.
УИХ даваа гарагаас эхлэн хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэлсэн бөгөөд өчигдөр орой баталлаа. Тус хуулийг долдугаар сарын 6-аас хэрэгжүүлэхээр хуульд тусгалаа.
Мөн нийт ял эдэлж байгаа хоригдлуудын. 3.6 хувийг суллаж, 8.9 хувийн зорчих эрхийг хязгаарлаж, 4.5 хувийн хорих ялаас хоёр жилийг хасах юм.
Мөн Зөрчлийн тухай хуулиар авто машины торгууль авсан иргэдийг торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Тус өршөөлд иргэдэд оногдуулсан 70 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөх юм.
2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид 4175 хоригдол байгаа бөгөөд цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа аж. Харин энэхүү хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх аж. Ингээд Өршөөлийн хуульд хамаарах Эрүү ба Зөрчлийн хуулиудын заалтуудыг танилцуулж байна.
Одоогоор хүүхдийн колонид 26 өсвөр үеийнхэн ял эдэлж буйгаас нэг нь хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэх зүйлчлэлтэй аж. Уг зүйлчлэл Өршөөлөөр суллагдах хамааралд ороогүй тул 25 өсвөр үеийн хүүхэд суллагдаж байна. Өсвөр үеийнхний биеэр эдлэх ялын хэлбэрийг зорчих эрхийг хязгаарлах төрөл болгон сулруулах юм байна. Үүнд, Эрүүгийн хуулийн хулгайлах, дээрэмдэх зүйл ангиуд багтаж байна.
Мөн Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ тэргүүтэй зүйл ангиудыг хорих ялыг эрх хязгаарлахаар сольсноор эмэгтэй хоригдлууд өршөөлд хамрагдах боломжтой болж буй аж. Үүн дээр Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/ -үүдийн ялыг хүчингүй болгох зохицуулалт нэмэгдэж байна.
Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6,154,933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа аж.
Зөрчлүүдийг нийтлэг байдлаар нь авч үзвэл:
Иймд Зөрчлийн хуулинд хамаарах зарим хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, эрх хасах, шүүхээс оногдуулсан ялын төрлийг солих нь зүйтэй гэж үзжээ.
Хүүхэд, эмэгтэйчүүд, хөнгөн ялтай хоригдогчдын ялыг хөнгөлөх нэрээр албан тушаалтан, авлигын хэргүүдийг хавчуулаад өршөөчихдөг байдал энэ удаа давтагдахгүй аж.
Эрх баригчид 100 жилийн ойгоороо Оюутолгой төслөөс авлига авсан нь тогтоогдсон С.Баярыг өршөөнө гэх хардлага байсан ч эрх биш энэ замаас тойрчээ.
Өршөөлд хамааруулахгүй зүйл ангиудад, Эрүүгийн хуулийн 14-28-р бүлэг дэх хүнд гэмт хэргийн төрлүүдийг ихэвчлэн нэрлэсэн байна. Үүнд, Хүнийг санаатай алах, хүчиндэх, хүн хулгайлах, татвар төлөхөөс зайлсхийх, галт зэвсэг мансууруулах бодис хил нэвтрүүлэхийг завдах, тероризмыг санхүүжүүлэх, албан тушаалын хэрэг, энх тайвны эсрэг үйлдлүүд багтаж байна.
Харин Зөрчлийн хуулин дахь: Хууль бусаар зэвсэг эзэмших, мөрийтэй тоглох, барааны тэмдэгт, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилт зөрчих тэргүүтэй зүйл ангиудыг өршөөлд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Авилгал албан тушаалын хэрэг өршөөгдчихөж байгаа юм уу Тэгвэл юу өөрчилөгдөх юм бэ ббүр дордоно
jolooni erx xasuulsan bol sergene gesen vg vv
анхы хэрэгийг өршөөлд хамруулаачээ дахиж алдаа гаргахгүй гэж бодож байнаа
энэ арайл бага хувь бнаа 15онд 50 хувь байсан 100жилээр ядахдаа60хувь байвал ард хүлээж байгаа ээж аав хань үр хүүхэдүүд баяарлуулмаар байнаа
Ууган албан тушаалын хэрэгээр ял авсан хүмүүс дунд хохирлоо бүрэн барагдуулсан ч шүүхийн оноосон мөнгөн торгуулийг төлөх чадваргүй хүмүүс 1-2 жилийн хорих ял авсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ Тэгээд анхны болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол гомдлоо бүрэн барагдуулсан хүмүүст өршөөлийн хуульд харагдуулах м даа
Joloondoh erhee hasuulsan hvnii erh sergeeh ymu vnenvv
Хилс хэрэг холбогдсон Содномдаржаа,Чимгээ нар хамрагдаж чадаа бол уу. хүчирхийлэл үйлдэгч Хурц өршөөгдөөд байхад
Жолооны эрх сэргээх боловуу