СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-03

Т.Баярхүү: Гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт ороогүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Тэгвэл журамд өөрчлөлт орсон эсэх талаар болоод иргэдийн анхаарах зарим зүйлсийн талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмаар гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, .

–Ямар тохиолдолд иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх вэ?

 -Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй. Мөн вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлах байранд тусгаарлахгүй. Дээрх шалтгаанаар тусгаарлагдахгүй иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад шилжүүлж, хяналт тавина.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.