Шатахуун түгээх станцууд өчигдөр орой АИ92 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмж, нэг литрийг нь 1750 төгрөг болгожээ.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байсан ч Засгийн газар иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахууны үнийг нэмэхгүй, барина гэж мэдэгдэж байсан ч шатахуун түгээх станцууд АИ92-ын үнийг нэмсэн байна.
Өнгөрсөн сарын эхээр шатахуун импорлогчид үнэ нэмэх саналаа АМГТГ-т гаргасан боловч тохиролцоонд хүрч, үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан байдаг.
Энэ тухай АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Иргэдийн 60-70 хувь нь вакцинд хамрагдтал АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх бодлого барьсан” гэж мэдэгдэж байсан юм.
Автобензины үнийн өсөлттэй холбоотой асуудлаар АМГТГ ирэх даваа гарагт 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шууд тэгшлээд 2000 болгочихгүй. Тэгсэн бол бүгд бинзен авахаа больж орос колонкууд оруулж ирээд 1000-аар авах боломж нээгдэх байлаа.