Канад улсын Бритиш Колумбиагийн нийтийн сургуулийн ойролцоогоос 200 орчим хүүхдийн шарил олдсон. Үүний дараа Канад дахь уугуул оршин суугчид дургүйцлээ илэрхийлэн Викториа хатан болон хатан хаан Элизабетийн хөшөөг унагасан байна.
Канадын үндэсний баярын өдөр долдугаар сарын 1-нд тохиодог бөгөөд энэ өдрийг тохиолдуулан хоёр хатны хөшөөг нураасан байна. Хэсэг бүлэг этгээд улбар шар өнгийн цамц өмсөж амь насаа алдсан уугуул оршин суугчдын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн, хөшөөг нураах ажлыг гардан гүйцэтгэжээ.
Канадын нутаг дэвсгэр Британийн колони байсан тул уугуул оршин суугчид хатдын хөшөөг буулгаж өөрсдийн уур бухимдлаа илэрхийлсэн байна. Уугуул иргэдийг Канадын шинэ оршин суугчидтай уусгаж нийгэмшүүлэхийн тулд 150,000 гаруй хүүхдийг гэр бүлээс нь салгаж сургуульд явуулах бодлогыг хэрэгжүүлж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд уугуул олон зуун сурагчийн цогцсыг нэг дор булсан байсныг удаа дараа илрүүлэх болсноор асуудал хүндэрчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.