СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапур коронавирустэй тэмцэх шинэ зураглал гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд коронавирусийн дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорио цээрээ чангатгасаар байгаа ч Сингапур улсын хувьд хэвийн амьдралдаа эргэн орохын тулд шинэ төлөвлөгөө боловсруулжээ.

Сингапурын Ковид-19-тэй тэмцэх багийн гурван гишүүн шинэ зураглал гаргасан байна. Сингапурын Худалдааны сайд Ган Ким Ён, Сангийн сайд Лауренс Вонг, Эрүүл мэндийн сайд Онг Ие Кунг нар хөл хорио, олон нийтийг тандах ажлуудыг халж, тусгаарлалтгүй аялал, олон нийтийн арга хэмжээг буцааж авчрах саналтай байгаа ажээ.

Энэ аргыг “тэг дамжуулалт” хэмээн нэрлэж байгаа юм. Хонконг зэрэг зарим бүс нутаг, улс оронд энэ аргыг сонгосон байна.

. Сингапурын Засгийн газрын дээрх гурван гишүүний үзэж байгаагаар Ковид-19 хэзээ ч бидний амьдралаас устаж үгүй болохгүй гэдэг нь муу мэдээ боловч бид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой гэдэг нь сайн мэдээ ажээ.

“Бид цар тахлыг томуу, гар хөл амны өвчин, салхин цэцэгтэй адил аюул багатай өвчин болгон хувиргах боломжтой” гэж Сингапурын эрх баригчид үзсэн байна. Сингапур улсын хүн амын 2/3 нь энэ сарын эхэн гэхэд вакцины эхний тунг, наймдугаар сарын 9 гэхэд бүх иргэн дархлаажуулалтад хамрагдана гэсэн төлөвлөгөө гаргажээ. Халдварын тархалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт бөгөөд ингэснээр халдвар авсан ч шинж тэмдэг буурна гэж үзэж байгаа.

Хэрэв вакциныг ард иргэдэд бүрэн хийвэл халдварын тохиолдол өөрчлөгдөнө. Үүний дараа томуугийн халдварыг хянахтай төстэй замналаар цаашид явна гэсэн үг. Сингапурын . Ингэснээр эрүүл мэндийн тогтолцоо хэт их ачаалах эрсдэл буурах ажээ. Вакцинжуулалтыг сайжруулахын тулд илүү удаан хугацаанд үр дүнтэй вакцины хөтөлбөрийг санал болгож байна.

Гэхдээ шинжилгээ, хяналтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эмчлэх аргыг сайжруулах хэрэгтэй гэдгийг Сингапурын сайд нар зөвлөжээ. Ард иргэдийн зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эрүүл ахуйн дэглэмээ сайжруулах, олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийх хэрэгтэй хэмээн зааварласан байна. Дүгнэж хэлбэл вакцинжуулалт, шинжилгээ, эмчилгээ, нийгмийн хариуцлагыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.