СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-02

LIVE: Хөдөлмөрийн хуулийг өргөн барьснаас хойш гурван жилийн дараа эцэслэн баталлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хөдөлмөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 23 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Уг хууль батлагдаснаар 2022 оны 01 сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хууль маш чухал хууль юм. Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан энэ хуулийг 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсэг гурван жилийн турш тасралтгүй ажиллалаа. " гэсэн юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. 

Энэ хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ зайнаас ажиллах, уртын ээлжээр ажиллах, туслах малчны үүрэг гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалт орсон.

Цалин хөлсийг гүйцэтгэл бүтээмжтэйгээр нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар сургах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой болсон.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.