СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол хагас жилд хамгийн өндөр тоонд хүрэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өмнөд Солонгос улсад хоногт 826 хүн коронавирусийн халдвар авсныг тогтоожээ. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд хамгийн өндөр тоо болж байна.

Эрх баригчдын өнөөдөр мэдээлснээр коронавирусийн дельта хувилбарын тархалт ихэссэн бөгөөд шинээр кластер халдварын голомт бүртгэгджээ. Тодруулбал Ковид-19-ийн гурав дахь давлагаа Өмнөд Солонгосыг дайрч байна. .

Засгийн газрын зүгээс энэ сараас эхлэн коронавирусийн хатуу чанга хорио цээрийг сулруулах шийдвэрийг гаргаад байсан юм. Гэвч халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тул долдугаар сарын 7 хүртэл хорио цээрийн дэглэмийг долоо хоногоор сунгаж, нөхцөл байдлыг ажиглахаар боллоо.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.