Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, Оюуны өмчийн газар, “Монгол Телевиз” хамтран Соёл урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар телевизийн нэвтрүүлэг болгон үзэгчиддээ хүргэх гэж байна.
Уг нэвтрүүлгийг Монгол Телевиз 100 хувь нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэн хүргэхээр болжээ.
Уг нэвтрүүлэг болон нээлттэй сонгон шалгаруулалтын талаар Монгол Улсын Шинжлэх ухааны доктор, профессор, нэвтрүүлгийн шүүгч Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Соёл урлагийг дэмжих сан нь 1995 онд “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагджээ. Байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл олон арван төслийг санхүүжүүлж, соёл урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд хөл тавих гараагаа эхлүүлсэн төсөл бол “The Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон улсын кино наадмын шинэ давлагаа уралдааны тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино, Каннын олон улсын кино наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” зэрэг уран бүтээлийг үзэгчид аль хэдийн мэддэг болсон.
Түүнчлэн олон улсын хэмжээний уралдаан наадамд уран бүтээлчдийг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийн Нүүдэлчин Монгол наадам, Азийн ардын урлагийн их наадам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шилдэг бүтээл туурвилыг хэвлүүлэх зэрэг олон зуун төслийг санхүүжүүлсэн байдаг.
Тэгвэл уг санхүүжилтийг урьд нь олгохдоо хаалттай байдлаар сонгон шалгаруулдаг байсан бол энэ жилээс Соёлын яамнаас Соёл урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулахаар болсон явдал юм.
Ингэснээр олон нийтэд соёл, урлагийн олон талын мэдлэгийг хүргэнэ. Төслийн шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс телевизийн контент болгон үзэгчдэд хүргэх юм. Цар тахал, хөл хорио хамгийн их нөлөөлж байгаа салбарын нэг бол соёлын салбарын уран бүтээлчид билээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 365 төслийн санал ирж байсан бол энэ жил тооцоолж байснаас их буюу төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад 722 төслийн санал иржээ. Харин хоёрдугаар шатанд 267 төсөл шалгарч, гуравдугаар шатны сонгон шалгаруулалтад 125 төсөл оролцохоор болжээ.
Төсөлд ирсэн бүтээлүүдийн 70 гаруй хувь нь хүүхэд, залууст чиглэсэн уран бүтээл байсан. Соёл урлагийг дэмжих сангийн хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Эцсийн байдлаар шалгарсан 125 төслөөс шилдэгийг шилдэг бүтээлүүдэд олгоно. Тэгэхээр хэдэн бүтээлд хэдэн төгрөг олгохыг шүүгч нар шийднэ.
Анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар хүрч буй “Монгол Соёл Монголын Баялаг” нэвтрүүлгийг 7 сарын 3-ны өдрөөс эхлэн Бямба, Ням гарагт 19:30 минутаас “Монгол телевиз”-ээр хүлээн авч үзээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com