СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таал галт уул идэвхжиж иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Филиппиний төв Манилагаас урагш 70 км-т байрладаг Таал галт уул идэвхжиж эхэлжээ. Эрх баригчид ойр орчмын мянга мянган оршин суугчийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Пүрэв гарагийн байдлаар тус галт уулаас км орчим өндөр утаат багана татжээ. Эрх баригчид хоёрдугаар зэргийн аюулын түвшин зарлаад байсан бол гуравдугаар зэрэгт шилжүүлсэн байна.

Таал нь дэлхий дээр байдаг жижиг хэмжээтэй, идэвхтэй галт уулуудын нэг юм.

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Таал идэвхжиж 15 км өндөрт хий, утаа цацруулснаар100,000 гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэж, нислэгүүдийн цуцалснаас гадна Манила үнс нурманд хучигдсан.

Судлаачид энэ удаад галт уул урьд өмнөхөөсөө ч хүчтэй оргилж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлж байна. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.