СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадын тосгон бүхэлдээ ойн түймэрт нэрвэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Канадын Бритиш Колумбиа мужийн Литтон тосгонд цаг агаар урьд өмнө байгаагүй халуун болж, агаарын температур огцом нэмэгдэж, хэт халжээ. Үүний улмаас Литтон тосгоны газар нутгийн 90 хувь нь буюу бараг бүхэлдээ ойн түймэрт автсан байна.

Тус тосгонд нөхцөл байдал дайны үеийг санагдуулам байгаа бөгөөд ойр орчим бөмбөг дэлбэлсэн мэт болсон гэж гэрчүүд ярьжээ. Тосгоны захирагч Жан Полдермэн өөрийн амиа аварч гарсан нь азтай тохиолдол болсон, тосгонд бараг юу ч үлдээгүй, бүх зүйл шатсан хэмээн ярьсан байна.

. Энэ долоо хоногт Литтонд цаг агаар цельсийн 49,6 хэмд хүрч халсан нь улсын хэмжээнд урьд өмнө тохиолдож байгаагүй өндөр халуун цаг агаар юм.

Оршин суугчид орон гэрээ орхин гарахдаа ихэнх нь эд зүйлээ үлдээжээ. . Түймэр эхэлсэн даруйд иргэд тэжээвэр амьтад, түлхүүрээ аван машиндаа суун цаг алдалгүй зугтаажээ. Салхи цагт 71 км хүртэл хурдалсан нь түймрийг эрчийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Хуурай, халуун байгаа тул түймэр цагт 10-20 км-ээр урагшилж байна гэж судлаачид дүгнэжээ.

Энэ жил Умард Америкийн бүс нутагт цаг агаарын халуун урсгал хэт халалт үүсгээд байна. Канадын баруун хэсэг Бритиш Колумбиад тав хоногийн дотор 486 хүн хэт халууны улмаас нас баржээ. Өнгөрсөн таван жилд уг бүсэд хэт халалтаас болж гурван хүн нас барсан бүртгэл байдаг ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
2 жилийн өмнө
197.211.58.58

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.