Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2376 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 2371 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалсан 5, Улаанбаатар хотод 1494, орон нутагт 877 нь батлагджээ. Ингэснээр дотоодын халдварын нийт тохиолдол 119512, эмнэлгээс шалтгаалсан 224, зөөвөрлөгдсөн 555, Улаанбаатарынх 92802, орон нутгийнх 26710 болж байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 56-83 насны14 хүн нас баржээ. Коронавируст халдварын улмаас нийт 592 хүн эндээд байна. Харин сүүлийн 24 цагт 2170 хүн эдгэрчээ.
Нас барсан иргэдийн тухайд:
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Сүүлийн нэг хоногт 16441 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1,7 сая, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 2 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.