Британийн иргэн 54 настай Стив Букет 2018 оноос эхлэн 16 тэжээвэр муур луу хүйтэн зэвсгээр халдан, тэдний есийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал болжээ. Гэмт этгээдийг Британийн Чичестер Краун шүүхээс онц хэрцгийгээр олон нийтийн газарт гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Энэ сарын 12-ны өдөр болох шүүх хурлаар түүнд яллах дүгнэлт үйлдэхээр зэхэж байна.
Букет өмнөд Английн Брайтон хотод 2018 оны 10 дугаар сараас эхлэн тэжээвэр амьтдыг агнах хэрцгий үйлдлээ хийжээ. Түүний гарт 16 муур өртсөний ес нь үхсэн бөгөөд долоо нь хүндээр гэмтэж шархадсан байна.
Хэдийгээр түүний хэрцгий үйлдлийг нүдээр харсан гэрч байгаагүй ч хяналтын камерын бичлэгт дүрс нь үлджээ. 2019 оны тавдугаар сард Букет есөн сартай Хендрикс муурыг хутгалж буй бичлэгийг шүүхэд илгээсэн ба уг муур удалгүй үхсэн байна. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа гэмт хэрэг үйлдсэн зэвсгийг сэжигтний гэрээс олж баривчилжээ.
Мөн Букетын гэрийн компьютер дээрээс нохой болон муурыг хядаж буй бичлэгүүдийг тогтмол үзсэн ул мөрийг цагдаа нар илрүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй үхсэн муурын зургийг авсан баримтыг олжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.