СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэжээвэр амьтад эздээсээ Ковид-19-ийн халдвар авч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тэжээвэр амьтад коронавирусээр өвчилсөн эздээсээ халдвар авах тохиолдол их байгааг сэрэмжлүүлжээ.

Өрхийн гишүүн нь халдвар авсан 196 айлын 310 тэжээвэр амьтанд коронавирусийн PCR шинжилгээ хийсэн байна. Ингэхэд зургаан муур, долоон нохойноос халдвар илэрчээ. Харин 54 амьтанд коронавирусийн эсрэг биет илэрсэн байна.

Энэ нь тэжээвэр амьтад халдвар авсан эздээсээ коронавирусийн халдвар авах магадлал 20 хувьтай байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл халдвар аваад эдгэсэн амьтдад эсрэг биет тогтсон ажээ.

.

Тэжээвэр амьтад коронавирус тээгч болж, өөр хүнд халдааж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ одоогоор тэжээвэр амьтнаас хүн халдвар авсан тохиолдлыг батлаагүй байгаа юм. Дэлхийн зарим улс оронд тэжээвэр амьтдыг вакцинжуулаад эхэлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.