СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-01

Н.Баярмөнх: Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө илүү их ажиллах болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Он гараад хагас жил өнгөрч. Баянзүрх дүүрэг ковидтой хийх тэмцлийн хажуугаар, "Хоггүй Болгоё" уриан дор их цэвэрлэгээ хийж, олон жил болсон зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, шинээр тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж барих ажлуудыг эхлүүлжээ.

Үүгээр ч зогсохгүй тамгын газрын байрны 4 давхарт байсан цайны газрыг шинээр тохижуулж галзуу санаатай залуусын төсөл хөтөлбөрийг дэмжих ShareCenter төвийг ашиглалтад оруулжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил бусад дүүргээс илүү урагштай явж байгааг онцлоё.
Цар тахлын үед төрийн үйлчилгээг тасралтгүй явуулахдаа .
Бид Нийслэл, Улсын Их Хуралтайгаа хамтарч дүүрэгтээ нэгдсэн эмнэлэгтэй болох ажлыг эхлүүлж газрын асуудлыг шийдсэн. Зураг төслийн ажил хийгдэж байна.
Цаашлаад Шархад дэд төв, томоохон гүүрэн гарц, замын асуудал гээд амаргүй цаг үед, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай амьдрах орчныг сайжруулахын тулд бүхий л хүчээрээ ажиллах болно. Баянзүрхчүүд та бүхэн минь дэмжээд өгөөрэй. Баянзүрхчүүд Хамтдаа Хүчтэй хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.