СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-01

БҮҮ МАРТ: 7-р сарын нэгний хар өдөр

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Одоогоос 13 жилийн өмнө ардчилсан Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх аймшигт үйл явдал болсон нь 7-р сарын нэгний "ОНЦ БАЙДАЛ" билээ.

Хэргийг нэхэн санавал, 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон Монгол Улсын Их Хурлын тав дахь удаагийн сонгуулийн үр дүнд МАХН 41 суудал, АН 29, бусад нам дөрвөн суудал авснаар сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас эл хар өдөр эхэлсэн байдаг.

Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ыг сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа АН, БНН, Иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн. Улмаар долдугаар сарын 1-ны өглөө . Бухимдсан зарим иргэд төв талбайд цуглаж эхэлснээр эл үйл явц улам эрчимжиж, "Ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, "Шударга бус сонгууль", "МАХН-ыг газартай нь тэгшлэе" гэхчлэн уриа лоозон барьж жагссан.

Улмаар МАХН-ын төв байр луу очиж, тухайн үеийн удирдлагуудыг гарч ирж уулзахыг шаардсан. МАХН-ын төлөөлөл гарч ирээгүй тул хөөрсөн иргэд гарт тааралдсан зүйлсээ тухайн үеийн намын байр луу шидэцгээхтэй зэрэгцэн цагдаа нар ирж байрыг хамгаалан дотогш нэвтрэх гэсэн хүмүүст саад хийж эхэлсэн.

Тайван байдлаар эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл дагуулсан үймээн болж хувирсан бөгөөд энэхүү хар өдрийн эцэст таван иргэн төрийн цагдаагийн бууны аманд амиа алдсанаар өндөрлөсөн билээ.

Тухайн үед МАХН-ын төв байранд тус намын ЕНБД С.Баяр байсан бөгөөд жагсагчид намын байр руу дайран орох үед нууц хаалгаар гарч төрийн ордонд орсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, зөвшилцөх арга зам эрэлхийлсэн ч жагсагчдын нөхцөл байдал улам хүндэрсэн тул тухайн шөнийн 00:00 цагаас "ОНЦ БАЙДАЛ" зарлаж, байдлыг хяналтад авчээ.

Энэхүү жагсаалын дараа үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Үүнд тухайн үед дээд удирдлагынхаа зөвшөөрлөөр галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нар ч багтсан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.