Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ хаалттай хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол өнөөдөр /2021.07.01/ анхны хэлэлцүүлгийг мөн хаалттай хийж байна.
Уг хуулийн төслөлд өршөөлд хамрагдах зөрчлийн шинжтэй хэргүүдийн нэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэдийн торгуулийг тэглэх заалт юм.
Харин зарим иргэд торгуулиа өөрсдөө төлөх ухамсартай байх ёстой гэх уриалгыг гаргаад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал авто машины торгуулийг нэг удаа тэглэх асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд өөрийн болон гэр бүлийн хүний эзэмшдэг авто машины торгуулийг төлж барагдуулснаа цахим хуудастаа нийтэлжээ. Үүний зэрэгцээ тэрээр цар тахлын тархалт их, улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бусад УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг торгуулиа төлөхийг уриалсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Худлаа бүү дүр эсгэ. Зөвлөхөөрөө бичиг үсгийн чадвартай хүн ав.
Зөв шүү мань мэтийг ганц торгуулсан бхад л үзлэгт ч оруулахгүй.явуулдагч үгүй л биздээ.энэ томчуул чинь яасан их зөрчилтэй байдаг юм вэ.100мянгаас доошийг нь ч тэглэнэ гэдэг юму.хэмжээ зааж өгөө чээ.шудрага бай л да та нар.ийм байхад яаж баталсан хууль дүрэм чинь хэрэгжих юм вэ.ой хүлээгээд суучих юм биш үү