Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг.
Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье" хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Тус системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байна гэх мэдээллийг иргэд өгч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.