Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд найман мянга орчим сорьцод шинжилгээ хийхэд 2485 хүнээс коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1437 нь Улаанбаатарт, 1048 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 117963 боллоо.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 40-80 насны 15 хүн эндэж, нийт нас баралт 578 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14124 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 24 мянган хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн нэг хоногт 19442 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 2 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.