Канадын Бритиш Колумбиа мужийн нутагт байдаг нийтийн сургуулийн ойролцоогоос газарт булсан 182 хүний шарилыг олджээ. Эдгээр шарилыг тус сургуульд сурч байсан сурагчдынх гэсэн таамаг гарсан байна. Гэвч шарил олдсон зүүн Күтинэй дэх уугуул оршин суугчдын зүгээс сургуулийн сурагчдын шарил мөн гэж итгэхэд хэтэрхий эрт байна гэдгийг анхааруулжээ.
Долдугаар сарын 1-ний өдөр Канадын үндэсний баярын өдөр бөгөөд эдгээр шарил олдсоны дараа улс даяар баяр тэмдэглэхийг эсэргүүцсэн уриалга улам бүр нэмэгдсэн байна. Нутгийн уугуул оршин суугчдын удирдагчид нэмж шарил олдож болзошгүй гэдгийг анхааруулж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
Зарим цогцсыг ердөө 60-70 см-ын гүнд булсан байжээ. Шарилын ойролцоох Гэгээн Евгенийн сургууль нь 1912-1970 он хүртэл католик сүм байсан бөгөөд хожим уугуул иргэдийн хүүхдүүдийг сургах сургууль болсон байна.
Энэ жилийн тавдугаар сард Бритиш Колумбиагийн Камлүпс хотод мөн тодорхойгүй 215 хүүхдийн шарил олдсон ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.