СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-01

85410 тун Файзер болон 81 хайрцаг Астразенека вакцин ирлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусийн эсрэг Файзер вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85410 тунгаар нэмэгдлээ.

Тодруулбал өчигдөр орой “МИАТ” ТӨХК-аас ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85,410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1,640 кг

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Pfizer/Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85,410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255,060 тунг ийнхүү хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.