СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооч, иргэдийн 73 тэрбум төгрөгийн торгуулийг "өршөөнө"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6.154.933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас . Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд тухайн зөрчлүүдэд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан боловч . Дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа гэж үзсэн байна.

Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг зүйл, хэсгээр нь авч үзвэл

  • 6.696.529 буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил 
  • 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил
  • 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн зөрчил
  • 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил 
  • 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах зөрчил
  • 2681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн
  • 280.907 буюу 3.8 хувийг нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа гэх тоон мэдээллийг мөн төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан.

Гишүүдийн гаргасан горимын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.38

vnen bodit biylle olson huuliin tosol bn heregjij ehelwel jolooch bvhen bayrlahaar ym bn 3han say hvntei uls 2dahin ih zorchiltei bh emgenel

Hhhhhhhhh
3 жилийн өмнө
64.119.23.148

Ene hun dursten uhchuul mongold heregtei yum daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.