СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-06-30

“Шинь шинь” ХХК-ийнхны буруугаас Дорнодын хөрсөнд хүнд металлын агууламж өндөр гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

-Тус компани экологид 672 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж шинжээчид дүгнэв-

Монгол Улсын газрын хэвлий дэх баялгийг авахын тулд химийн хорт бодисоор хөрс, ус бохирдуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай нэг бус компани бий. Хууль сахиулах байгууллагынхан тэднийг шалгаж буй ч шүүхээр хараахан гэм бурууг нь тогтоогоогүй байгаа. Тэдний нэг нь . Ингэж химийн хорт бодисоор хөрс бохирдуулсан тохиолдол тус компанийнханы хувьд ганц дээрх биш. Удаа дараа давтагдаж буй ч хариуцлага хүлээсэн явдал нэгээхэн ч үгүй.

Тэгвэл эх орны зүүн хязгаарт талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагынхан хэд хэдэн удаа шалгасан ч гэм буруутай, эсэхийг нь шүүх шийдвэрлэлгүй, хариуцлага тооцож чадахгүй л байгаа.
АМГТГ-аас MV-000247, MV-010089 дугаартай тусгай зөвшөөрөл авсан “Шинь шинь”, MV-013555 дугаартай лицензтэй “Хунбөө” компанийнхан үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх маш их хэмжээний ус ашиглаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүйг тухайн үед тогтоосон байдаг.

Мөн үйлдвэрлэлийн шингэн хаягдлын далангийн хажууд, батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй байршилд, эргэлтийн усан сангийн баруун хойд талд байрлах хяналтын цооногт шүүрлийн усыг зориулалт бусаар цуглуулан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд шавхан зайлуулсан. , хаягдлын даландаа чанаргүй плёнк ашигласнаар хөрс, газрын гүний усыг хордуулж байж болзошгүй гэж шинжээчид дүгнэсэн байдаг.

Тодруулбал, Дорнодын усны хагалбар газрын нэг Сэвсүүлийн хөндийн газрын доорх усны нөөц, гүний ус болон хөрсөнд хаягдал уснаас үүдэлтэй бохирдол нөлөөлж байх магадлалтай. Энэ мэтээр хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан хэрэгт холбогдуулан “Шинь шинь” компанийн нэг бус албан тушаалтныг хариуцлагад татах саналаа Экологийн цагдаагийн албаныхан хяналтын прокурорт хүргүүлээд буй.
Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар чухам ямар нотлох баримтууд тогтоогдсоныг эх сурвалжуудаас тодрууллаа.


аж. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа мэргэжлийн байгууллагын шинжээчид баяжуулах үйлдвэрийн ойр орчимд 15 газраас хөрс, усны дээж авч шинжлэхэд багагүй хэмжээний талбайг химийн хорт бодистой усаар бохирдуулсан гэж дүгнэн, экологи-эдийн засгийн үнэлгээг 215 сая гаруй төгрөгөөр тогтоож байжээ. Улмаар 2015 онд хэргийг нарийвчлан шалгаж байхад тухайн үеийн Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Ш.Нямдорж (НПГ-ын ерөнхий прокуророор ажиллаж байсан) хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон түүхтэй.
Харин УЕПГ-аас 2018 онд хэргийг сэргээн шалгах тогтоол баталж, улмаар НПГ-аас дахин шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаснаар мэргэжлийн байгууллагынхан “Шинь шинь” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн орчмын хөрс, уснаас дээж аван дахиж шинжилжээ. 2019 оны нэгдүгээр сард гаргасан шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар эл компанийн уурхай, баяжуулах үйлдвэр орчмын хөрсөн дэх хүнд металлын агууламж Монгол Улсын стандартаас өндөр гарсан нь химийн хорт бодисоор бохирдсоны илрэл гэж үзэж болох нь.

Өөрөөр хэлбэл, юм билээ. Ингээд Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр “Шинь шинь” компанийг яллагдагчаар татахаар болсон гэнэ. Мөн хүнд металлын тархалтаас 427.5 сая, усанд 245.1 сая, нийт 672 сая төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан гэж үзсэн байна. Шүүхээр тус компанийг гэмт буруутай гэж тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4-т заасны дагуу дээрх хохирлыг гурав нугалж төлүүлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.13

Davaraan hujaa nariig huuh heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.