СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ажилтнууд нь шат шатандаа тонож буй Төрийн банканд итгэх ёстой юу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Төрийн мэдлийн, Монгол орны өнцөг булан бүрт салбартай, төрийн байгууллагын ажилтнууд бүгдээрээ шахам үйлчлүүлдэг, төсвийн бүх байгууллага харилцдаг Төрийн банкийг зарим ажилтан нь луйвардаж, тонох явдал удаа дараа гардаг.

Хууль журмаа зөрчин, маш богино хугацаанд . Дээд шатны удирдах албан тушаалтнууд нь уг хэрэгт холбогдсон юм.
Тэгвэл тус банкны дунд шатныхан албан тушаалаа урвуулж, хадгаламж эзэмшигчдээ луйвардсан хэрэг ч бас бий. Тодруулбал, гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусан, удахгүй анхан шатны шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байна.

Тэдний хэргийг анх ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. аж. Уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цаг тухайд нь бид мэдээлэх болно.
Анхан шатны нэгжид ажилладаг гэж үзэж болох .  Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Зурагтын шинэ эцэс дэх АТМ-ы сейфний цоожны голыг өрөмдөж онгойлгон 45.9 сая орчим төгрөг хулгайлсныг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрынхан илрүүлсэн юм. Тэрбээр хулгайлсан мөнгөө ээжийнхээ эмчилгээ, эхнэрийнхээ сургалтын төлбөр, автомашин, хашаа байшингаа засах, ах, дүү нартаа унаа авч өгөх, зээлэх зэрэгт зарцуулан үрэн таран хийснээ хүлээсэн аж.
Энэ хэргийг шалгах явцад Төрийн банкны ажилтнуудын хариуцлагагүй үйлдэл ч тодорхой болсон байна. Тухайлбал, .

Түүнчлэн 2019 оны есдүгээр сарын 11-нээс хойш Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Зурагтын шинэ эцэс дэх АТМ-ы хяналтын камер ямар ч бичлэг хийгээгүй. “Воком” ХХК нь Төрийн банктай гэрээ байгуулж, АТМ-уудын дотор камер суурилуулахад тохиргоог нь буруу хийж, ажилтан дутуу шалгаж авснаас болж бичлэг хийгээгүйг банкныхан өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байх юм. Үүнийг нь АТМ-ы засвар үйлчилгээ хариуцсан ажилтан Х.Дөлгөөн овжин ашиглаж хулгай хийж. Гудамжинд жирийн иргэдэд агсарч, хэл амаар доромжилдог Төрийн банкны хамгаалалтын албаныхан ч энэ үед хариуцлагагүй хандаж, хулгайн хэрэг гарчихаад байхад мэдээгүй байжээ. Энэ талаар гэрч Б.С “Бид эхлээд Гаалийн ерөнхий газар, Зуун айлын “Атлас”, 32-ын тойргийн “Бүрд” худалдааны төв, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захын бэлэн мөнгөний машинууд болохгүй байна гэсэн мэдээллийн дагуу оччихоод тав дахь буюу Зурагтын шинэ эцэст байрлах АТМ-ы гадаа ирэхэд мөнгөний сейфний хаалга онгорхой байсан” хэмээн мэдүүлсэн байгаа юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Төрийн банкны АТМ-ы засвар үйлчилгээ хариуцсан ажилтан Х.Дөлгөөн болон түүнийг хэрэг хийсний дараа орж мөнгө завшсан Э.Энхбаяр, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, ял шийтгэсэн байна. Тухайлбал, . Улмаар хулгайлсан 45.9 сая шахам болон АТМ-ы даатгалын 8.9 сая төгрөгийг түүнээс гаргуулж, “Номин даатгал” ХХК-д олгуулахаар болжээ. Харин Э.Энхбаяр, Б.Шинэбаатар нарыг эд хөрөнгө завшсан гэм буруутай гэж дүгнэн тус бүрийг нь 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
202.131.250.130

denduu baga shiitgel onoojee.Sanaataigaat turin alban haagch mungu zavshdan baina shuudee.Iim humuujilgui uchraas l zaluuchuudig ajil ni goldog yum shuudee.Ymar saindaa l tohitoi tomootoi shudraga humuusig tom albann tushaalf tomiloh vedee.

Хог
3 жилийн өмнө
202.126.88.72

Энэ одоо тэгээд мэдээ юу? Хаа байасан шийдэгдсэн хог новшуудыг хамж шимээд биччихэж, шантаажалж хэдэн цаас салгах гээд ядчих юмаа

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.139

Shantaaj uu. Heden zuun jiliin umnuh ym bn.

Zochin
3 жилийн өмнө
202.126.88.59

Heden jiliin umnuh um tuuj biched bga um Turiin banknii gl niiteer n bichij ntr

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.13

Turiin Mongo uildaggui

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.