Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр болж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт ковид-19 халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байгаа. Мөн олон улсад мутацид орсон хувилбар тархаж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу улбар шар түвшинд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд хариуцлагын гэрээ гэх мэт зүйлээр зарим үйл ажиллагааг хэсэгчлэн нээх зэрэг шийдвэрийг цаг тухайд нь гаргаад явна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Кебир аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ЕТГ-т шилжүүлсэн. Өнөөдрийн хуралдаанд 25 хүнийг танилцуулсан. Элчин сайдад нэр дэвшээд буй 25 хүний 72 хувь нь дипломат албанаас 28 хувь нь улс төр болон бусад салбараас байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.