Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Боловсролын хуулийн бас нэг гол үндсэн зарчим нь боловсролын удирдлагын тогтолцоог аль болох оновчтой улс төрөөс аль болох хараат бус, мэрит зарчимд тулгуурласан тогтолцоонд шилжүүлье гэж байгаа.
ЕБС, СӨБ-д 2012-2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон нь жилд 112 сургуулийн захирал солигддог гэсэн үг. 2012–2016 онд 507 эрхлэгч, захирал солигдсон. 2016-2019 oнд 276 захирал, эрхлэгч солигдсон. Нийт шинээр томилогдож байгаа захиралын 32 хувь буюу 3 захирлын 1 нь 5 хүрэхгүй жил боловсролын салбарт ажилласан, ажиллаагүй нь мэдэгдэхгүй ийм хүмүүс сургууль цэцэрлэгийн эрхлэгчээр очдог.
Ингээд 10, 5 жил ажиллахаараа тухайн сургууль цэцэрлэгийнхээ эзэн болчихдог ийм тогтолцоо Монгол Улсад байна. Тийм учраас цаашдаа бид сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад тавих шалгууруудыг хуульчилж өгч байгаа. Хэдэн жил ажилласан байх ёстой, боловсролын арга зүй, бакалавр, магистрийн зэрэглэл ямар байх ёстой гэх мэтчилэн нилээн тогтвортой байх улс төрөөс ангид байх оновчтой байх засаглалын тогтолцоонуудыг хуулиараа хийж өгч байгаа.
Манай ЕБС, СӨБ-д өнөөдөр 40 гаруй мянган багш ажиллаж байна. Тэд маань чадлынхаа хирээр ажиллаж байгаа, авч байгаа цалин хөлснийхөө хэмжээнд ажиллаж байгаа.
Хамгийн гол асуудал нь ойр орйхон хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. Наад зах нь 7 настай хүүхдийг 6 настай сургууль оруулдаг, 10 жилийн сургалтын хөтөлбөрийг 12 жилийн тогтолцоон шилжүүлсэн зэрэг насны хувьд л гэхэд 3 удаагийн өөрчлалт хийсэн.
Үүнийг дагаад сурах бичиг, арга зүй, багш бэлтгэх асуудлууд гүйцэж хийгдэж чадаагүй учраас боловсролын салбарт шүүмжлэл дагуулсан томоохон сорилтууд үүсэн гэж бодож байгаа. Одоогийн байдлаар 40 сургууль дээр магадлан итгэмжлэгдээгүй хөтөлбөрөөр багш бэлтгэж байгаа. Ямар хөтөлбөрөөр, ямар боловсролтой багш бэлдээд байгаа нь ойлгомжгүй.
СӨБ, бага ангийн багш болох сонирхолтой хүүхдүүдийн тоо жилээс жилд багасч байна. Энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, нийгмийн баталгааны л асуудал байгаа. Тэгэхээр хуулиндаа багш бэлтгэх хөтөлбөр заавал магадлан итгэмжлэгдсэн байхаар зохицуулалт хийж өгч байгаа.
Багшийн хөгжлийг одоогийн байгаа тогтолцоонд 5-10 жилээр Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулдаг байсныг 3-5 жил болгож багасгаад багш өөрөө ажлын байрандаа хөгжих боломжийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн.
Боловсролын чанар үр дүнд суурилсан ийм санхүүжилтийн тогтолцоо руу бид шилжинэ. Бид чанарыг нь үнэлнэ, үр дүнг үнэлнэ, гүйцэтгэлийг нь үнэлж тодорхой санхүүжилт өгдөг ийм л тогтолцоо руу шилжинэ.
Санхүүжилтийн дөрвөн хэлбэр
Тэгэхээр сургалтын хөтөлбөр хичээл нэг бүрийг бодит өртөгт суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр ширээ сандал, тоног төхөөрөмж, компьютерийг заавал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яамнаас 330 суман дээр байгаа сургуульд хувиарлах бус сургуулийнх нь урсгал зардалд элэгдэл, хорогдлын зардлыг нь суулгаж өгөөд ширээ сандал лабораторийн тоног төхөөрөмж, компьютероо сургууль өөрсдөө бие дааж шийдвэрлэх санхүүгийн эрх чөлөөг нь үе шаттай шилжүүлнэ.
Ер нь хувийн ч бай хувьсгалын ч бай их дээд сургуулиуд цаашдаа корпорацийн засаглал руу үе шаттайгаар шилжих хэрэгцээ шаардлага үүсч байна. Ашгийн болон ашгийн бус гэж хуулиндаа тодорхойлж өгсөн. Ашгийн төлөө байгуулагдсан их, дээд сургууль нь тэр компанийхаа хуулиар зохицуулагдаад явна.
Ер нь их дээд сургуулиудын захирлын томилгоог Төрийн өмчийн Их дээд сургуулийн бодлогыг тодорхойлдог Үндэсний зөвлөл, сургууль дээрээ Удирдах зөвлөл, Эрдэмтэдийн зөвлөлтэй гээд ямар ч байсан засаглал менежментийг нь дэлхийн улс орнуудын хамгийн зөв хэлбэрүүдийг бид сонгож байгаа.
Түүнээс биш сайдын үзэмжээр, сайдын үзэгний үзүүрээр хэн нэгний хувь заяа шийдэгддэг, улстөрийн тогтворгүй, оновчгүй, мерит зарчим дээр тулгуурлаагүй ийм тогтолцооноос бид салах ёстой.
Нэгэнт нийгмийн захиалга, нийгмийн хүлээлт байгаа учраас бид их дээд сургуулийнхаа тогтолцоог Улсынхаа хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүссэн хүсээгүй корпорацийн засаглал руу үе шаттайгаар шилжүүлэх шаардлага гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.